Jury

Тавдугаар бүлэг. Барилгын салбарын удирдлага, зохицуулалт

Барилгын тухай хууль 33 дугаар зүйл. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-04

33.1.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын үйл ажиллагааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

33.1.1.барилгын талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх;

33.1.2.энэ хуулийн 5.1.1, 5.1.2-т заасан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг батлах;

33.1.3.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам батлах;

33.1.4.инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, барилга техникийн нэгдсэн бодлогыг тодорхойлж зохицуулалтаар хангах;

33.1.5.барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн журам батлах;

33.1.6.нутгийн захиргааны барилгын асуудал эрхэлсэн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

33.1.7.барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.1.8.барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ажиллах журам батлах;

33.1.9.барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм батлах;

33.1.10.санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн индекс барилгын ажилтны тарифт цалинг батлах;

33.1.11.туршилт, шинжилгээ судалгааны ажил эрхлэх нэгдсэн лабораторийн дүрмийг батлан, удирдлага зохион байгуулалтаар хангаж, хяналт тавих;

33.1.12.архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам батлах;

33.1.13.барилга байгууламжийн цахим тооцооллын программ хангамжийг баталгаажуулж, хэрэглэх журмыг батлах;

33.1.14.барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журам батлах;

33.1.15.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тавих нөхцөл, шаардлага болон үйлчилгээний хөлс тогтоох;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

33.1.16.хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олголт, барилга байгууламжийн чанар, паспортжуулалт, ашиглалт, бүртгэлийн асуудлаар аймаг, нийслэлийн Засаг даргын тайланг хэлэлцэх;

33.1.17.улсын хэмжээнд барилгын талаар нэгтгэж гаргах салбарын бүртгэл, мэдээллийн маягтыг Бүртгэл, статистикийн үндэсний хороотой хамтран батлах;

33.1.18.барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх журмыг батлах;

33.1.19.экспорт, импортын барилгын материал, тоног төхөөрөмж, машин механизм, түүхий эдийн бүртгэлийн "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийг жил бүр холбогдох байгууллагатай хамтран өргөтгөн боловсронгуй болгох;

33.1.20.барилгын үйл ажиллагаанд мөрдөх гэрээний загвар батлах;

33.1.21.барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм батлах;

33.1.22.барилгын үйл ажиллагаанд холбогдсон зөвшөөрөл олгох хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх болон барилгын салбарт нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нийтлэг журам батлах;

33.1.23.энэ хуулийн 20.2-т заасан барилга байгууламжийг барих барилгын ажлын зөвшөөрлийг олгох, ашиглалтад оруулах;
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

33.1.24.барилгын салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

33.1.25.барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын ажиллах зардлын жишиг хэмжээг барилга байгууламжийн төвөгшил, хэмжээг харгалзан тогтоох.
/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

33.1.26.барилга байгууламж, үйл ажиллагаанаас ялгарч болох хүлэмжийн хийн хэмжээг тогтоох;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

33.1.27.хууль тогтоомжид заасан бусад эрх.
/Энэ заалтын дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

127 эх сурвалжийн эхний 40.

  1. Энэ хууль

  2. Аргачилсан заавар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр1.12.12.22.32.42.52.62.72.82.92.10болон өөр 32

  3. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаал

    ЗаалтЭх бичвэр1.12.12.22.32.42.52.62.72.82.92.10болон өөр 32

  4. Дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр1.12.12.22.32.42.52.62.72.82.92.10болон өөр 32

  5. Заавар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр1.12.12.22.32.42.52.62.72.82.92.10болон өөр 32

  6. Барилгын дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр1.12.12.22.32.42.52.62.72.82.92.10болон өөр 32

Бүгдийг харах · 40Хураах
  1. Төсвийн жишиг норм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр1.12.12.22.32.42.52.62.72.82.92.10болон өөр 32

  2. Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр1.12.12.22.32.42.52.62.72.82.92.10болон өөр 32

  3. БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ- Өндөр барилгын төлөвлөлт, Модон материалын агуулах галын аюулгүйн норм, Төмөрзам ба автозамын нүхэн байгууламж/

    ЗаалтЭх бичвэр

  4. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаал

    ЗаалтЭх бичвэр

  5. Барилгын норматив баримт бичиг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Барилга угсралтын ажлын үнийн индекс батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Барилга засварын ажлын төсвийн суурь норм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Дэд бүтцийн сайдын тушаал

    ЗаалтЭх бичвэр

  9. Барилга, хот байгуулалтын сайдын тушаал

    ЗаалтЭх бичвэр

  10. Барилга, хот байгуулалтын сайдын тушаал

    ЗаалтЭх бичвэр

  11. Барилгын салбарт мөрдөх техникийн баримт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  12. Барилгын дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  13. Дэд бүтцийн сайдын тушаал

    ЗаалтЭх бичвэр

  14. Барилгын норм ба дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  15. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаал

    ЗаалтЭх бичвэр

  16. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаал

    ЗаалтЭх бичвэр

  17. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаал

    ЗаалтЭх бичвэр

  18. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаал

    ЗаалтЭх бичвэр

  19. Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын тушаал

    ЗаалтЭх бичвэр

  20. Барилгын норматив баримт бичиг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  21. Барилгын материал зарцуулалтын норм норматив боловсруулах ба хэрэглэх ерөнхий дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  22. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаал

    ЗаалтЭх бичвэр

  23. Барилгын норм ба дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  24. Барилгын норм ба дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  25. Барилга угсралтын ажлын үнийн индекс батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  26. Дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  27. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаал

    ЗаалтЭх бичвэр

  28. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаал

    ЗаалтЭх бичвэр

  29. Жишиг норм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  30. Заавар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  31. Илтгэлцүүр тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  32. Индекс батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  33. Норматив баримт бичиг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  34. Норматив батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.