Jury

Хоёрдугаар бүлэг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллагын хэрэгжүүлэх эрх, үүрэг

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 12¹ дүгээр зүйл. Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-08
Мөрдөж эхэлсэн
2015-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

12¹.1.Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогчийн энэ хуульд тусгайлан зааснаас бусад эрх, үүргийг Замын хөдөлгөөний дүрэм болон холбогдох хуульд заасан журмын дагуу зохицуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

12¹.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 буюу түүнээс дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

12¹.3.Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нь энэ хуулийн 14.2-т заасан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

12¹.4.Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгслээ Автотээврийн тухай хуулийн 17.¹.2-т заасан журмын дагуу бүртгүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

12¹.5.Эцэг, эх, асран хамгаалагч нь 18 нас хүрээгүй хүүхдийг мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.