Jury

Хоёрдугаар бүлэг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллагын хэрэгжүүлэх эрх, үүрэг

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-08
Мөрдөж эхэлсэн
2015-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах үүргийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэх/ хэрэгжүүлнэ.

7.2.Үндэсний зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд байна.

7.3.Үндэсний зөвлөл Улсын Их Хуралд ажлаа жилд нэг удаа тайлагнана.

7.4.Үндэсний зөвлөл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдох чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын удирдлагын төлөөллийн тэнцүү оролцоог хангасан, орон тооны бус бүрэлдэхүүнтэй байна.

7.5.Үндэсний зөвлөл орон тооны ажлын албатай байна.

7.6.Үндэсний зөвлөл дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

7.6.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги, хөтөлбөр, холбогдох дүрэм, журмын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах;

7.6.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулах;

7.6.3.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой болгоход чиглэсэн үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт дэвшил, дэвшилтэт техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих;

7.6.4.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар үүрэг, чиглэл өгөх, зөвлөмж гаргах, ажлын хэсэг байгуулах;

7.6.5.замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, чиглэл өгөх, тайлан мэдээ гаргах;

7.6.6.замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох сургалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үндсэн хөтөлбөрт тусгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.6.7.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомж, захиргааны шийдвэр, стандарт, зөвлөмжийн хэрэгжилтийг хянах, шаардлага тавих;

7.6.8.байгууллага, албан тушаалтнаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг үнэ төлбөргүйгээр гаргуулан авах, танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах;

7.6.9.иргэдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг сурталчлах, бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр санамж, зөвлөгөө үнэ төлбөргүй нийтлэх, нэвтрүүлэх, түгээхийг үүрэг болгох, хэрэгжилтэд хяналт тавих;

7.6.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 29Хураах
  1. Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  7. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  8. Тогтоолд нэмэлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  9. Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  10. Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  11. Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  12. Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  13. Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  14. Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  15. Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  16. Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  17. Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  18. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  19. Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  20. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  21. Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  22. Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  23. Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг батлах, тогтоолд нэмэлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.