Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Автотээврийн тухай хууль

Автотээврийн тухай хууль нь 1999-06-04-нд батлагдсан, 28 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 26 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-04
Мөрдөж эхэлсэн
1999-06-04
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ

Агуулга

28 зүйл

Зургадугаар бүлэг бусад зүйл

1 зүйл
  1. 23 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа болон автотээврийн хэрэгсэлд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, автотээвэрлэлт болон автотээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Автотээврийн тухай хууль тогтоомж

2.1.Автотээврийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын хуулийн этгээд, иргэн автотээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.