Jury

Хоёрдугаар бүлэг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллагын хэрэгжүүлэх эрх, үүрэг

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 13¹ дүгээр зүйл. Нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-08
Мөрдөж эхэлсэн
2015-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

13¹.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах эрх эдэлнэ:
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

13¹.1.1.үйлчилгээний нөхцөл, үнэ тарифаа өөрөө тогтоох;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

13¹.1.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэнтэй хамтран ажиллах.
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

13¹.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах үүргийг хүлээнэ:
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

13¹.2.1.энэ хуульд заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн шаардлага, зохих стандартад нийцсэн мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлэх;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

13¹.2.2.өөрийн эзэмшлийн мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг бүртгүүлэх;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

13¹.2.3.эрх бүхий этгээдээс тогтоосон зогсоолын байршлаас бусад нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбай, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, ногоон байгууламж, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын ногоон зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, эдгээртэй адилтгах газарт мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл байршуулахгүй байх;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

13¹.2.4.мэдээллийн эзний зөвшөөрлөөр хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

13¹.2.5.мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн батарей, бусад аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад, эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

13¹.2.6.иргэдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг сурталчлах;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

13¹.2.7.18 нас хүрээгүй хүүхэд болон энэ хуулийн 12¹.3-т заасан сургалтад хамрагдаж, бүртгүүлээгүй хүнийг мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх технологийн арга хэмжээ авах;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

13¹.2.8.нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор хариуцлагын даатгалд хамрагдах.
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.