Jury

Хоёрдугаар бүлэг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллагын хэрэгжүүлэх эрх, үүрэг

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 11¹ дүгээр зүйл. Нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээний хяналт, зохицуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-08
Мөрдөж эхэлсэн
2015-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

11¹.1.Нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч нь аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

11¹.2.Энэ хуулийн 11¹.1-д заасан гэрээнд нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой төлбөр, хураамж, зорчих бүсчлэл, зогсоолын талбайн байршил зэрэг талуудын эрх, үүргийн харилцааг зохицуулсан байна.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

11¹.3.Нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуулийн 11¹.1-д заасан гэрээний нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга үйл ажиллагааг нь түр хязгаарлах, эсхүл гэрээг цуцлах арга хэмжээг авна.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.