Jury

Дөрөвдүгээр бүлэг. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 14 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-08
Мөрдөж эхэлсэн
2015-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт, жолоодох эрхийн шалгалт авах үйл ажиллагааг тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, жолоодох эрхийн шалгалт авах журмаар зохицуулна.

14.2.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.3.Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны болон жолоодох эрхийн шалгалт авах болон шалгалтын хураамжийн хэмжээ, түүнийг зарцуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.4.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандарт, жолоодох эрхийн шалгалтын төвийн стандартыг стандартчиллын төв байгууллага батална.

14.5.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа тухайн мэргэжлийн сургалтыг удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагаар дараах ажил үүргийг гүйцэтгүүлж болно:

14.5.1.тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандарт, жолоодох эрхийн шалгалтын төвийн стандарт, сургалтын стандарт боловсруулах;

14.5.2.тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх, үйл ажиллагаанд нь үнэлгээ, дүгнэлт хийх;

14.5.3.жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааг зохион байгуулах.

14.6.Сургалт явуулах стандартын шаардлагагыг хангаагүй, эсхүл сургалтыг хангалтгүй зохион байгуулсан нь жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоох үндэслэл болно.
/Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.7.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын онолын мэдлэгийг иргэн бие даан эзэмшиж болох бөгөөд дадлагын хичээлийн нийт багц цагийг дадлагын талбай, замын хөдөлгөөнд гүйцэтгэснээр жолоодох эрхийн шалгалтад орох эрх үүснэ.

14.8.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллага шалгалтад орох хүний мэдээллийг шалгалтад орохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө жолоочийн бүртгэл, мэдээллийн санд илгээсэн байна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Зөрчлийн тухай хууль

    Заалт61.2

  4. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    Заалт6

  6. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    Заалт3

Бүгдийг харах · 11Хураах
  1. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2015 оны А/181, А/218-д/ - /ХНХС, ХЗДХС-ЫН 2019 ОНЫ А/46,АLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.