Jury

Дөрөвдүгээр бүлэг автотээврийн хэрэгслийн техникийн хяналт, бүртгэл, стандартчилал

Автотээврийн тухай хууль 17 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-04
Мөрдөж эхэлсэн
1999-06-04
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд жилийн турш техникийн хяналт хийж гэрчилгээ олгоно.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.2.Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг /байлдааны тусгай зориулалттайгаас бусад/ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

17.3.Энэ хуулийн 17.6-д заасны дагуу эрх шилжүүлснээс бусад автотээврийн хэрэгслийн техникийн үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллага нь автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллана.
/Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

17.4.Ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн оношлогоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.5.Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

17.6.Энэ хуулийн 17.1-д заасан автотээврийн хэрэгслийн техникийн хяналтыг Нийслэлийн Засаг даргад шилжүүлж болно.
/Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль

    Заалт12¹.4

  3. Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.