Jury

Гуравдугаар бүлэг. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглох зүйл, тавих шаардлага

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 12 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглох зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-12-12
Мөрдөж эхэлсэн
2003-02-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Банк бус санхүүгийн байгууллага дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

12.1.1.зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.2.өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх;

12.1.3.иргэн, хуулийн этгээдээс хадгаламж авах, хадгаламжийн данс нээх;

12.1.4.чек, карт, вексель зэрэг төлбөрийн хэрэгслээр хадгаламж авах;

12.1.5.банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах.

12.2.Зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор эзэмших, худалдаж борлуулах үйл ажиллагаа энэ хуулийн 12.1.1.-д хамаарахгүй.

12.3 Банк бус санхүүгийн байгууллага, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гаргаж өгөх, задлах, ашиглахыг банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтанд хориглоно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.