11.1.Банк бус санхүүгийн байгууллагын нэр нь түүний оноосон нэр болон "Банк бус санхүүгийн байгууллага" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "ББСБ" гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.
11.2.Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс өөр этгээд өөрийн оноосон нэртэй хамт "Банк бус санхүүгийн байгууллага" болон "ББСБ" гэсэн тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
11.3.Банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэнээр өөрчилнө.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/