Jury

Дөрөвдүгээр бүлэг. Өөрийн хөрөнгө, санхүүгийн тайлан

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 15 дугаар зүйл. Санхүүгийн тайлан, түүнийг нийтэд мэдээлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-12-12
Мөрдөж эхэлсэн
2003-02-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.2.Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь олон улсын жишгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн байна.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.3.Банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ. Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримтыг Санхүүгийн зохицуулах хороо шаардах эрхтэй.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.4.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулан дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ.

15.5.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс нийтэлсэн санхүүгийн тайлан, мэдээлэл нь зохих журмыг баримтлаагүй, буруу, ташаа, алдаатай бол Санхүүгийн зохицуулах хороо залруулахыг шаардана.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.