Jury

Дөрөвдүгээр бүлэг. Өөрийн хөрөнгө, санхүүгийн тайлан

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 17 дугаар зүйл. Аудитын дүгнэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-12-12
Мөрдөж эхэлсэн
2003-02-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

17.1.Аудитын байгууллага /аудитор/ нь өөрийн баталгаажуулсан тайлангийн талаархи эцсийн дүгнэлтийг тухайн банк бус санхүүгийн байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

17.2.Аудитын байгууллага /аудитор/ нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын баримт материалд үндэслэн дараахь дүгнэлтийг гаргавал энэ талаархи дүгнэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд даруй мэдээлнэ:

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

17.2.1.төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй болсноос ойрын үед санхүүгийн онц хүндрэлтэй байдалд орж болзошгүй байгаа;

17.2.2.тухайн банк бус санхүүгийн байгууллагын ажилтнууд өөрийн банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн шударга бус, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаанд оролцсон гэж үзсэн.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.