Jury

Тавдугаар бүлэг. Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 19 дүгээр зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт, шалгалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-12-12
Мөрдөж эхэлсэн
2003-02-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

19.1.Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

19.2.Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна:

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.2.1.бичгээр, эсхүл цахим хэлбэрээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.2.2.зөвшөөрлийг түдгэлзүүлэх;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.2.3.гүйцэтгэх захирлыг өөрчлөх, түүнд хариуцлага тооцох талаар банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлд санал оруулах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

19.2.4.зөвшөөрлийг хүчингүй болгох.
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.3.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр түдгэлзүүлнэ:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.3.1.санхүүгийн тайлан, мэдээг хоёр улирал дараалан ирүүлээгүй;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.3.2.энэ хуулийн 14.2-т заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангаж ажиллаагүй;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.3.3.хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг зөвшөөрөлтэй үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаанд зарцуулсан;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.3.4.энэ хуулийн 19.2.1-д заасан үүрэг даалгаврыг биелүүлээгүй;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.3.5.газар дээрх хяналт шалгалтаас санаатай зайлсхийсэн.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.4.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр хүчингүй болгоно:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.4.1.банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээснээс хойш хоёр жилийн дотор энэ хуулийн 19.3-т заасан зөрчлийг гаргасан;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.4.2.Зөрчлийн тухай хуулийн 11.5, 11.8 дугаар зүйлд заасан зөрчлийг нэг жилийн дотор гурав буюу түүнээс дээш удаа гаргасан.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль

    Заалт24.5

  2. "Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам"-ыг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.