7.1.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараахь үйл ажиллагааг ойлгоно:
7.1.1.зээл;
7.1.2.факторингийн үйлчилгээ;
7.1.3./Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.1.4.төлбөрийн баталгаа гаргах;
7.1.5.төлбөр тооцооны хэрэгсэл гаргах;
7.1.6.цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ;
7.1.7.гадаад валютын арилжаа;
7.1.8.итгэлцлийн үйлчилгээ;
7.1.9.богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх;
7.1.10.хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7.1.11.үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа.
/Энэ хэсгийн 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/