/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.1.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан этгээдэд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо хугацаагүйгээр олгоно:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
9.1.1.банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрмийн сан нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнд хүрсэн, тухайн мөнгөн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эх үүсвэрээс бүрдсэн;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
9.1.2.бизнес төлөвлөгөөнд банк бус санхүүгийн үйл ажиллагааг амжилттай эрхлэх стратеги, нөлөөлөх хүчин зүйлийг оновчтой тусгаж чадсан;
9.1.3.тухайн банк бус санхүүгийн байгууллагын удирдлага нь энэ хуулийн 13.5,13.6-д заасан шалгуурыг хангасан;
9.1.4.банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны шаардлагыг зохих түвшинд хангасан.
9.1.5.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.2.Ирүүлсэн баримт бичгийг магадлан шинжлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 9.1.-д заасан хугацааг 14 хоногоор сунгаж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
9.3.Зөвшөөрлийн баримт бичигт банк бус санхүүгийн үйл ажиллагааны төрөл, эрхлэх хугацааг тодорхой заана.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.4.Банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг энэ хуулийн 9.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан этгээдэд олгоно:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.4.1.банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааг гурваас доошгүй жил эрхэлсэн, сүүлийн 4 улирал дараалан энэ хуулийн 13.4-т заасан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж, ашигтай ажилласан, чанаргүй зээлийн багц нь салбарын дундаж үзүүлэлтээс хэтрээгүй;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.4.2.гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүнээс бүрдсэн төлөөлөн удирдах зөвлөлтэй байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.4.3.Зөрчлийн тухай хуулийн 11.5, 11.8 дугаар зүйлд заасан үндэслэлээр сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр ба түүнээс дээш удаа хариуцлага хүлээгээгүй.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.5.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэнээр нээнэ.
/Энэ хэсэгт, хэсгийн дугаарт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
9.6.Банк бус санхүүгийн байгууллага нь Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасан санхүүгийн бусад үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрсөн тохиолдолд хавсран эрхэлж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.7.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхэлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.8.Энэ зүйлийн 9.6-д заасан мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааг цахимаар явуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./