Jury

Бусад зүйл

Байгаль орчныг хамгаалах тухай хууль 56 дугаар зүйл. Экологийн боловсрол, хүмүүжил

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-03-30
Мөрдөж эхэлсэн
1995-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-23

/Энэ зүйлийн дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хууль, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1.Засгийн газар албан болон албан бус боловсролын тогтолцооны хүрээнд иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил, байгаль орчныг хамгаалах арга, дадал олгох хөтөлбөрийг баталж биелэлтийг зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2.Экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг дараахь байдлаар зохион байгуулна:

1/сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуульд байгаль орчныг хамгаалах анхны мэдлэг, хүмүүжил олгох;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2/коллеж, их, дээд сургууль болон мэргэжлийн сургалтын байгууллагад мэргэжлийн чиг баримжааг харгалзан байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах шинжлэх ухааны үндэс, эрх зүйн мэдлэг олгох;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3/хэвлэл, мэдээллийн хэрэгслээр экологийн мэдлэг, байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил, хууль тогтоомж сурталчлах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль

    Заалт7.3.4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.