Jury

Зургадугаар бүлэг. Байгаль орчин, байгалийн баялгийг хамгаалах талаархи аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

Байгаль орчныг хамгаалах тухай хууль 30 дугаар зүйл. Мэргэжлийн байгууллага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-03-30
Мөрдөж эхэлсэн
1995-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-23

1.Ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялаг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг хуулиар болон төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэн зохицуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн байгууллага гэнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

2.Мэргэжлийн байгууллагад энэ зүйлийн 1дэх хэсэгт заасан үйл ажиллагааг эрхлэн зохицуулах эрх олгох журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.Мэргэжлийн байгууллага хариуцсан нутаг дэвсгэртээ дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсгийн дугаарыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

1/төрийн захиргааны төв байгууллага, Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгалийн баялгийг ашиглах гэрээ байгуулах, уг гэрээний дагуу байгалийн баялгийг ашиглах газрыг зааж өгөх;

2/байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх төсөл, төлөвлөгөө боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эрх олгосон тохиолдолд нөлөөллийн үнэлгээ хийх;

3/байгалийн баялгийн нөөцийн судалгаа хийлгэх захиалга өгөх;

4/байгалийн баялгийг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж, түймэр зэрэг байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх;

5/байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад технологийн хяналт тавих, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

6/хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийн өөрчлөлтийн ажиглалт хийж, мэдээг мэдээллийн санд тусгуулах;

7/байгалийн баялгийг судлах, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлэх, шаардлагатай бол төрийн захиргааны төв байгууллагад уламжлах;

8/байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, арчлах, тэдгээрийг ашиглан хууль тогтоомжид заасан журмын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх.

9/байгаль орчинд учруулсан хохирлыг энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан аргачлалын дагуу тогтоох.

4.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.31-д заасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

1/хүрээлэн буй орчин, байгалийн шинжлэх ухааны чиглэлийн гурваас доошгүй хүний нөөцийн мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшсэн нотлох баримт, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

2/нөхөн сэргээлтийг аргачлалын дагуу гүйцэтгэхэд шаардлагатай хүнд машин механизм, техник хэрэгслийн гэрчилгээний хуулбар.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын эрх сунгуулах хүсэлтэд нөхөн сэргээлт хийсэн ажлын тайлан, нөхөн сэргээлт хүлээлгэж өгсөн актын мэдээллийг хавсаргана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрлийн хугацааг сунгах тохиолдолд энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан баримт бичгийг шаардахгүйгээр сунгана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.31-д заасан зөвшөөрөл эзэмшигч нь Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хүчингүй болгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.