Jury

Хоёрдугаар бүлэг. Байгаль орчны үнэлгээ, судалгаа шинжилгээ, аудит

Байгаль орчныг хамгаалах тухай хууль 10¹ дүгээр зүйл. Байгаль орчны аудит

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-03-30
Мөрдөж эхэлсэн
1995-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-23

1.Байгаль орчны аудитыг байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хоёр жил тутам хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ.

2.Байгаль орчны аудит хийх зардлыг төлөвлөгөөт хугацаанд хийж байгаа тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллага, төлөвлөгөөт бус хугацаанд Засаг дарга, эсхүл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аудит хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд захиалагч тал хариуцна.

3.Байгаль орчны аудит хийх тусгай зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан../

4.Байгаль орчны аудит хийх аргачлалын журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Төрийн аудитын байгууллагаас байгаль орчны санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит хийхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

6.Байгаль орчны аудит хийх эрхтэй хуулийн этгээд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгаль орчны бусад төрлийн тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг давхар эрхлэхгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Байгаль орчны аудит хийх хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага байгаль орчны аудитор байх ба нийт гурваас доошгүй орон тооны байгаль орчны аудитортай байна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Байгаль орчны аудитор байгалийн шинжлэх ухаан, хүрээлэн буй орчин болон эрх зүйч мэргэжилтэй, байгаль орчны чиглэлээр таваас доошгүй жил ажилласан, сургалтын байгууллагаас зохион байгуулсан байгаль орчны аудиторын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль

    Заалт8.11

  2. Журам, аргачлал батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.