Jury

Долдугаар бүлэг. Байгаль орчны мэдээллийн сан

Байгаль орчныг хамгаалах тухай хууль 35 дугаар зүйл. Мэдээллийн сангийн бүрдэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-03-30
Мөрдөж эхэлсэн
1995-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-23

1.Улсын мэдээллийн сан дараахь зүйлийн талаархи мэдээллээс бүрдэнэ:

1/газар, түүний хөрс;

2/газрын хэвлий, ашигт малтмал;

3/ус, рашаан;

4/ой;

5/байгалийн ургамал;

6/амьтан;

7/агаар, түүний бохирдол;

8/уур амьсгалын өөрчлөлт;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 02-ны өөрчлөлт оруулсан./

9/байгалийн гамшиг;

10/химийн хорт болон аюултай бодис;

11/хог хаягдал;

12/тусгай хамгаалалттай газар нутаг;

13/байгаль орчны эрх зүй;

14/байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

15/байгаль орчны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт;

16/байгаль орчны статистик мэдээлэл, тайлан;

17/байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсөв, зардал;

18/байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хүний нөөц;

19/мета мэдээллийн сан;

20/байгаль орчны талаархи бусад мэдээлэл.

21/байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн мэдээлэл;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

22/байгаль орчны холбогдолтой гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

23/.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн сан.
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Аймаг, нийслэлийн мэдээллийн сан энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14-18, 20-д заасан зүйлийн талаархи мэдээллээс бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

3.Сум, дүүргийн мэдээллийн сан энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-6, 8, 9, 10, 11, 12, 14, 15, 17, 18, 20-д заасан зүйлийн талаархи мэдээллээс бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль

    Заалт6.78.7

  3. Генетик нөөцийн тухай хууль

    Заалт10.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.