Jury

Гуравдугаар бүлэг. Байгаль орчныг хамгаалах талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

Байгаль орчныг хамгаалах тухай хууль 18 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-03-30
Мөрдөж эхэлсэн
1995-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-23

1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлан, бэлчээр, уст цэгийг хамгаалах, ашиглах хуваарь гаргаж зохицуулах;
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2/нийтийн ашиглалтын байгалийн баялгийн хамгаалалт, ашиглалтад хяналт тавих;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

3/байгаль орчныг хамгаалах талаархи Засаг даргын ажлын тайлан сонсох.

4/нөхөрлөл байгуулах талаар багийн Засаг даргаас ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэх.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.Баг, хорооны Засаг дарга байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/байгаль орчныг хамгаалах талаархи хууль тогтоомж, иргэдийн Нийтийн Хурал болон дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

2/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах ажлыг удирдан чиглүүлж, малчин өрхийн анхдагч холбоотой хамтран ажиллах, орчны бохирдол, хог хаягдлыг цэвэрлэх жил бүрийн ажилд иргэдийг татан оролцуулах;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3/хууль тогтоомжид заасан тохиолдолд байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгох;

4/нутаг дэвсгэртээ орчны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, нийтийн хог хаягдлын цэг тогтоох.

5/нөхөрлөлийг байгуулах болон түүний үйл ажиллагаатай холбогдсон саналыг иргэдийн Нийтийн Хуралд танилцуулж хэлэлцүүлэх.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

6/бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлангийн болон тариалангийн талбай, бэлчээр, уст цэгийг хамгаалах, ашиглах хуваарь гаргаж зохицуулах.
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.