Jury

Гуравдугаар бүлэг. Байгаль орчныг хамгаалах талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

Байгаль орчныг хамгаалах тухай хууль 13 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-03-30
Мөрдөж эхэлсэн
1995-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-23

Улсын Их Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх төрийн бодлогыг тодорхойлох;

2/Засгийн газрын өргөн мэдүүлснээр байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлах;

3/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг батлах тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;

4/байгалийн баялгийн нөөцийг ашигласны болон орчныг бохирдуулсны төлбөр, хураамжийн дээд, доод хэмжээг тогтоох;

5/устах аюулд орсон амьтан, ургамлын жагсаалтыг батлах, өөрчлөх, байгалийн зарим объектыг улсын тусгай хамгаалалтад авах;

6/хуульд заасан бусад бүрэн эрх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.