1.1.Энэ хуулийн зорилго нь олон улсын хямралт байдлын улмаас үүсэж байгаа гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль
Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь 2022-04-15-нд батлагдсан, 11 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2022-04-15
- Мөрдөж эхэлсэн
- 2022-04-22
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- ГОЛ НЭР ТӨРЛИЙН ЗАРИМ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ, ХОМСТЛООС СЭРГИЙЛЭХ, СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ
Агуулга
11 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
3 зүйлХоёрдугаар бүлэг Төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
5 зүйл- 4 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- 5 дугаар зүйлМонголбанкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- 6 дугаар зүйлЗасгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- 7 дугаар зүйлГазрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- 8 дугаар зүйлХүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Гуравдугаар бүлэг Бусад зүйл
3 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
2 дугаар зүйл. Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж
2.1.Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулах бөгөөд эдгээртэй холбогдсон бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
3.2.Энэ хуулийн 3.1-д заасан гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүнд дараах бараа, бүтээгдэхүүн хамаарна:
3.2.1.газрын тосны бүтээгдэхүүн;
3.2.2.гурил;
3.2.3.мах.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.