Jury

Хоёрдугаар бүлэг. Төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 8 дугаар зүйл. Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-04-15
Мөрдөж эхэлсэн
2022-04-22
Эх сурвалжаас татсан
2026-10-12

8.1.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.1.1.Хүнсний тухай хуулийн 6.7-д заасны дагуу энэ хуулийн 3.2.2, 3.2.3-т заасан хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хангамж, нийлүүлэлтэд хомстол үүсэхээс сэргийлж экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тухай бүр тогтоож мөрдүүлэх;

8.1.2.энэ хуулийн 3.2.2, 3.2.3-т заасан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, худалдаалах аж ахуйн нэгжтэй нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулан, биелэлтийг ханган ажиллах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.