Jury

Баяжуулсан хүнсний тухай хууль 6 дугаар зүйл. Хүнс баяжуулалтын талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-05-03
Мөрдөж эхэлсэн
2019-12-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Улсын Их Хурал хүнс баяжуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.хүнсийг албан журмаар баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих гааль, татвар, зээлийн бодлогыг тодорхойлох;

6.1.2.баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг батлах;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.3.хуульд заасан бусад.

6.2.Засгийн газар хүнс баяжуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.2.1.баяжуулсан хүнсний тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

6.2.2.баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.3.энэ хуулийн 6.2.2-т заасан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, өргөн мэдүүлэх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.4.хуульд заасан бусад.

6.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүнс баяжуулалтын талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

6.3.1.баяжуулсан хүнс үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх журмыг батлах;

6.3.2.баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнсийг Хүнсний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж, мэдээллийн сан үүсгэх;

6.3.3.баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журмыг батлах.

6.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүнс баяжуулалтын талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

6.4.1.албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах;

6.4.2.Хүнсний тухай хуулийн 9.1.1-д заасан судалгааны хүрээнд хүнс баяжуулалтын үр нөлөөг тооцох судалгааг таван жил тутамд үндэсний хэмжээнд зохион байгуулах;

6.4.3.энэ хуулийн 6.4.2-т заасан судалгааны дүнг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулах;

6.4.4.хүн амыг амин дэм, эрдэс бодисын дутлаас сэргийлэх, баяжуулсан хүнсний ач холбогдлын талаар иргэнийг мэдээллээр хангах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.