Jury

Зургадугаар бүлэг. Төлбөр ногдуулах, төлөх, тайлагнах

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 23 дугаар зүйл. Байгалийн нөөц ашигласны төлбөр төлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-11-02

23.1.Сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч байгалийн нөөц ашигласны төлбөр хураах эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ./

23.2.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг энэ хуулийн 23.1-д заасан этгээд дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт ногдуулан хурааж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд тушааж эцсийн тооцоо хийнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан ./

23.3.Сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчийн томилсон төлбөр хураах эрх бүхий албан тушаалтан төлбөрийг бэлнээр хураан авсан тухай бүр сум, дүүргийн төсөвт тушаана.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан ./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.