Jury

Гуравдугаар бүлэг. Төлбөр тооцох үзүүлэлт, тэдгээрийг тодорхойлох

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 10 дугаар зүйл. Ус, рашааны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-11-02

10.1.Усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно:

10.1.1.усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамир зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс;

10.1.2.хүн амын унд, ахуйн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр;

10.1.3.уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр.

10.2.Рашаан ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно:

10.2.1.эмчилгээ, сувилгааны зориулалтаар рашаан ашигласны төлбөрийг эмчлэн сувилуулсан хүн-хоногийн тоогоор;

10.2.2.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар рашаан ашигласны төлбөрийг шоо метрээр.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.