Jury

Гуравдугаар бүлэг. Ургамлыг ашиглах

Байгалийн ургамлын тухай хууль 17 дугаар зүйл. Ургамлыг улсын хилээр нэвтрүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-04-11
Мөрдөж эхэлсэн
1995-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Нэн ховор ургамлыг судалгаа шинжилгээ, ховор, элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх, тарималжуулсан байгалийн ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.19-д заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Судалгаа шинжилгээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн өргөдөлд судалгааны ажлын товч танилцуулга, судалгаа хийх талтай байгуулсан гэрээг хавсаргана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Үйлдвэрлэлийн зориулалтаар гадаад улсад гаргах зөвшөөрөл хүссэн өргөдөлд ургамал түүж бэлтгэх болон нийлүүлэгч талтай байгуулсан гэрээ, гадаад улсаас оруулахад ургамал ашиглах зориулалт, танилцуулгыг хавсаргана.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.Тарималжуулсан байгалийн ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрөл хүссэн өргөдөлд байгалийн ургамлыг тарималжуулсан нь үнэн болохыг тогтоосон сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, төрийн шинжлэх ухааны байгууллагын дүгнэлтийг хавсаргана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Ховор, элбэг ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хатаасан болон боловсруулалт хийсэн, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Гадаад улсаас оруулсан харь зүйл ургамлыг байгальд тарималжуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хассан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.