Jury

Гуравдугаар бүлэг. Ургамлыг ашиглах

Байгалийн ургамлын тухай хууль 14 дүгээр зүйл. Бэлчээр, хадлангийн ургамлыг мал тэжээх зориулалтаар ашиглах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-04-11
Мөрдөж эхэлсэн
1995-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Бэлчээрийн мал аж ахуйн эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оршин суугаа /оршин байгаа/ сум, дүүргийн газар нутагт мал бэлчээх, хадлан авах зэргээр бэлчээр, хадлангийн газар дахь ургамлыг ашиглахдаа Газрын тухай хуулийн 52, 53 дугаар зүйлийг баримтална.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нэн ховор ургамлыг хамгаалах зорилгоор түүний ургадаг газар мал бэлчээх, хадлан авахыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн 2 хүртэл жилийн хугацаагаар хориглож болно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.Ургамлыг нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалах зорилгоор бэлчээр, хадлангийн газрыг хуваарьтай, даацад нь тохируулж ашиглуулах асуудлыг сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.