Jury

Гуравдугаар бүлэг. Ургамлыг ашиглах

Байгалийн ургамлын тухай хууль 13 дугаар зүйл. Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-04-11
Мөрдөж эхэлсэн
1995-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллага ховор, элбэг ургамлыг зөвшөөрлийн үндсэн дээр түүж бэлтгэж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллага байгалийн нэн ховор, ховор, элбэг ургамлыг тарималжуулан ашиглаж болно.
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.25-д заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 7¹ дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.Ургамлын үндэс, үндэслэг иш, булцууны 50 ба түүнээс дээш хувийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тохиолдолд тухайн ургамлыг тарималжуулсан байна.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.Ховор ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.16-д заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 7¹ дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэх, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар хориглох тухай /БОАЖС-ын хамтарсан 2016-АLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.