Jury

Гуравдугаар бүлэг. Ургамлыг ашиглах

Байгалийн ургамлын тухай хууль 13¹ дүгээр зүйл. Дуудлага худалдаа зохион байгуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-04-11
Мөрдөж эхэлсэн
1995-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Дуудлага худалдааг энэ хуулийн 7¹ дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх ургамлын дээд хэмжээ баталсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй зарлаж, 30 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.25-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааг аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Дэнчин төлж, бүртгүүлсэн этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дуудлага худалдаанд оролцоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаа эхлэх босго үнийн 50 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг дуудлага худалдаа эхлэхээс 24 цагийн өмнө холбогдох дансанд байршуулж, бүртгэл хийлгэнэ. Дуудлага худалдаанд оролцоогүй, эсхүл оролцсон боловч ялаагүй этгээдэд дэнчинг буцаан олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Анхны үнийн санал гарснаар дуудлага худалдааг эхэлсэнд тооцох бөгөөд хамгийн өндөр үнийн санал өгөөд 30 секундын дотор өөр оролцогч үнэ өсгөөгүй тохиолдолд дуудлага худалдаа зохион байгуулагч сүүлийн үнийг зарлан ялагчийг тодруулж дуудлага худалдааг дуусгавар болгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаанд ялсан үнийг 24 цагийн дотор холбогдох дансанд бүрэн төлсний дараа зохион байгуулагч ялагчийг баталгаажуулсан шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Дуудлага худалдааны ялагч энэ зүйлийн 7-д заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй, эсхүл өөрийн хүсэлтээр татгалзсан тохиолдолд дуудлага худалдааны үед дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээдэд 24 цагийн дотор дуудлага худалдааны ялагч болох саналыг хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааны явцад тэмдэглэл үйлдэж, дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжөөр баталгаажуулах бөгөөд оролцогчид болон зохион байгуулагч талын төлөөлөл тэмдэглэлд гарын үсэг зурна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.Энэ зүйлийн 7-д заасан төлбөрийг төлөхөд дуудлага худалдаанд оролцоход урьдчилан төлсөн дэнчинг үнийн дүнд оруулж тооцно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.Дараах тохиолдолд дараагийн дуудлага худалдааг зохион байгуулна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

1/дуудлага худалдаанд нэг оролцогч оролцсон;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

2/дуудлага худалдаанд оролцогчид үнийн санал гаргаагүй;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

3/энэ зүйлийн 8-д заасан нөхцөл байдал үүссэн бөгөөд дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээд татгалзсан;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4/байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон, дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон нь нотлогдсон.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.Дуудлага худалдааны босго үнийг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээний 50 хувиар тооцно. Дуудлага худалдааг өсгөх үнэ босго үнийн 50 хувиас хэтрэхгүй байна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.Дуудлага худалдаанаас олсон нийт орлогын 50 хувийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.