Jury

Гуравдугаар бүлэг. Ургамлыг ашиглах

Байгалийн ургамлын тухай хууль 15¹ дүгээр зүйл. Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллага,түүний үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-04-11
Мөрдөж эхэлсэн
1995-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллага өмчийн аль ч хэлбэртэй байж болох бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлөгч хуулийн этгээд байна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Энэ хуулийн 15¹ дүгээр зүйлийн 1-д заасан байгууллага дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

1/байгалийн ургамлыг түүж бэлтгэх, нөхөн сэргээх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

2/байгалийн ургамлыг тарималжуулах.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Мэргэжлийн байгууллагын эрх авахыг хүссэн өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргасан байна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

1/тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэргэжлийн хүний нөөцийн жагсаалт, дипломын хуулбар;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

2/хүний нөөцийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

3/шаардлагатай багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн гэрчилгээний хуулбар.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн мэргэжлийн байгууллагын эрхийг таван жилийн хугацаатай олгож, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасан журмын дагуу сунгана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Мэргэжлийн байгууллага тухайн онд гүйцэтгэсэн ажлын тайланг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор үйл ажиллагаа эрхэлж байгаа аймаг, нийслэлийн байгаль орчны газарт хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Аймаг, нийслэлийн байгаль орчны газар энэ хуулийн 15¹ дүгээр зүйлийн 6-д заасны дагуу ирүүлсэн тайланг нэгтгэн энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасан мэдээллийн санд оруулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.