Jury

Гуравдугаар бүлэг. Ургамлыг ашиглах

Байгалийн ургамлын тухай хууль 16 дугаар зүйл. Ургамлыг түүж бэлтгэх журам, хэмжээ, хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-04-11
Мөрдөж эхэлсэн
1995-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Ургамал ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ургамлыг түүж бэлтгэх журам, ашиглахыг зөвшөөрсөн хэмжээ, хугацааг баримтлан түүж бэлтгэнэ.

2.Ургамлыг түүж бэлтгэх, улсын хилээр нэвтрүүлэх журам, хэмжээ, хугацааг мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.Уламжлалт эмийн түүхий эд болох элбэг ургамлыг түүж бэлтгэх журам, ашиглахыг зөвшөөрсөн хэмжээ, хугацаа, жагсаалтыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгалийн ургамал, ойн дагалт баялаг түүж, бэлтгэх журам/ -Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.