Jury

Гуравдугаар бүлэг. Тусгай зөвшөөрөл

Эрчим хүчний тухай хууль 22 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2001-02-01
Мөрдөж эхэлсэн
2001-04-15
Эх сурвалжаас татсан
2026-11-17

22.1.Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрлийн хугацаа 5-25 жил, эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа 5 хүртэл жил, бусад тусгай зөвшөөрлийн хугацаа 10 хүртэл жил байна.

22.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана.

22.3.Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу сунгана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.4.Тусгай зөвшөөрөл нь түүнийг олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.