Jury

Гуравдугаар бүлэг. Тусгай зөвшөөрөл

Эрчим хүчний тухай хууль 20¹ дүгээр зүйл. Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, засвар, туршилт, тохируулгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2001-02-01
Мөрдөж эхэлсэн
2001-04-15
Эх сурвалжаас татсан
2026-11-17

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

20¹.1.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сонирхогч хуулийн этгээд цахим хэлбэрээрэрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20¹.2.Энэ хуулийн 20¹.1-д заасан чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих нөхцөл, шаардлагыг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.