Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль нь 2011-11-10-нд батлагдсан, 30 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 7 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-06-05.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-11-10
Мөрдөж эхэлсэн
2011-11-10
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ТУХАЙ

Агуулга

30 зүйл

Тавдугаар бүлэг Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан үйлдсэн баримт бичиг хуулийн хүчин төгөлдөр болох, түүний үнэн зөв байдлыг хангах

2 зүйл
  1. 19 дүгээр зүйлСонгуулийн автоматжуулсан систем ашиглан үйлдсэн баримт бичиг хуулийн хүчин төгөлдөр болох
  2. 20 дугаар зүйлСонгуулийн автоматжуулсан систем ашиглан үйлдсэн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах

Наймдугаар бүлэг Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник, тоног төхөөрөмж, программ хангамжийг сонгох, худалдан авах, туршилт хийх

2 зүйл
  1. 28 дугаар зүйлАвтоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг сонгох
  2. 29 дүгээр зүйлАвтоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг турших

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болон ард нийтийн санал асуулга /цаашид "сонгууль" гэх/-ыг зохион байгуулан сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автомат тоолох хэрэгсэл ашиглах зарчим, журмыг тодорхойлж, түүнийг ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль тогтоомж

2.1.Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль тогтоомж нь энэ хууль болон энэ хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх эрх зүйн үндэслэл

3.1.Сонгуулийн тухай, Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль болон энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр нь сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх эрх зүйн үндэслэл болно.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.