Jury

Долдугаар бүлэг. Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах явцад гарсан асуудлыг шуурхай шийдвэрлэх ажиллагаа

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль 25 дугаар зүйл. Мэдээллийн ажиллагааг тасралтгүй явуулах нөөц төлөвлөгөө

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-11-10
Мөрдөж эхэлсэн
2011-11-10
Эх сурвалжаас татсан
2026-10-22

25.1.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах явцад автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ажиллахгүй болсон, түүнийг өөр техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр солих, засварлах боломжгүй болсон тохиолдолд санал авах, санал тоолох, мэдээлэл дамжуулах зэрэг мэдээллийн ажиллагааг саадгүй үргэлжлүүлэн явуулах нөөц төлөвлөгөөг Сонгуулийн ерөнхий хороо баталж, санал хураах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлж, сонгуулийн хэсгийн байранд ил тавина.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.