Jury

Дөрөвдүгээр бүлэг. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, мэдээллийн сан

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль 18 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангаас мэдээлэл авах эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-11-10
Мөрдөж эхэлсэн
2011-11-10
Эх сурвалжаас татсан
2026-10-22

18.1.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангаас дор дурдсан этгээд мэдээлэл авах эрх эдэлнэ:

18.1.1.сонгуулийн бүх шатны хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтан болон сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцаж техник хэрэгслийг ажиллуулж байгаа ажилтан тус тусын бүрэн эрх, албаны үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл авах;

18.1.2.иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа өөрийн хувийн мэдээлэл болон энэ хуулийн 18.2-т заасан нийтэд нээлттэй мэдээлэл авах;

18.1.3.төрийн байгууллагын хуулиар эрх олгогдсон албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд хамаарах асуудлаар мэдээлэл авах.

18.2.Энэ хуулийн 18.1-д зааснаас бусад этгээд мэдээлэл авах журам, мэдээллийн сангийн нийтэд нээлттэй мэдээллийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороо хууль тогтоомжид нийцүүлэн тогтооно.

18.3.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангийн мэдээлэл, түүнтэй холбогдох бусад мэдээллийг нууцлах, нууцалсан мэдээлэлтэй харьцах журмыг Сонгуулийн ерөнхий хороо энэ хууль, сонгуулийн тухай болон нууцын тухай хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.