Jury

Хоёрдугаар бүлэг. Сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх шийдвэр гаргах, түүнийг ашиглах талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль 9 дүгээр зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаарх Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-11-10
Мөрдөж эхэлсэн
2011-11-10
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн автоматжуулсан системийн захиалагчийн үүргийг гүйцэтгэж, сонгуулийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн автоматжуулсан системд тавигдах шаардлагыг тодорхойлно.

9.2.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.2.1.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдсон дүрэм, журам, зааврыг сонгуулийн тухай хууль тогтоомжтой нийцүүлэн баталж мөрдүүлэх;

9.2.2.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдсон хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын биелэлт, уг системийг ашиглан явуулж байгаа мэдээллийн ажиллагааны явцад хяналт тавих;

9.2.3.сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй ажиллагааг хангах журмыг батлан мөрдүүлэх;

9.2.4.сонгуулийн автоматжуулсан системийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах;

9.2.5.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдсон шаардлагатай асуудлыг төрийн холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээг авах;

9.2.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

9.3.Сонгуулийн ерөнхий хорооноос энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэн дагаж мөрдөх үүрэгтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.