Jury

Гуравдугаар бүлэг. Сонгуулийн автоматжуулсан системийн бүтэц, бүрэлдэхүүн хэсэг, мэдээллийн технологийн удирдлага

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль 14 дүгээр зүйл. Мэдээллийн технологийн даамал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-11-10
Мөрдөж эхэлсэн
2011-11-10
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Сонгуулийн зохих шатны хороонд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагааг явуулах, техник, хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн даамал ажиллана.

14.2.Мэдээллийн технологийн даамал нь сонгуулийн хугацаанд Мэдээллийн технологийн төв, багийн технологийн нэгдсэн удирдлага дор ажиллана.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.3.Мэдээллийн технологийн даамал нь Мэдээллийн технологийн төвийн сургалтад заавал хамрагдан суралцаж сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглах эрхийн гэрчилгээ авсан байна.

14.4.Мэдээллийн технологийн төвийн саналыг үндэслэн мэдээллийн технологийн даамлын орон тооны дээд хязгаарыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.5.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь мэдээллийн технологийн багийн саналыг үндэслэн энэ хуулийн 14.4-т заасан орон тооны хязгаарт багтаан мэдээллийн технологийн даамлыг томилно.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.