Jury

Гуравдугаар бүлэг. Сонгуулийн автоматжуулсан системийн бүтэц, бүрэлдэхүүн хэсэг, мэдээллийн технологийн удирдлага

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль 11 дүгээр зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийн бүтэц

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-11-10
Мөрдөж эхэлсэн
2011-11-10
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Сонгуулийн автоматжуулсан системийн зохион байгуулалтын бүтэц нь сонгуулийн хороодын тогтолцоонд суурилсан байна.

11.2.Сонгуулийн автоматжуулсан системийн бүрэлдэхүүнд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн дараах иж бүрдэл багтана:

11.2.1.Сонгуулийн ерөнхий хорооны /түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн/ автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл;

11.2.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.2.3.сонгуулийн хэсгийн хорооны автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл.

11.3.Сонгуулийн автоматжуулсан системийн бүрэлдэхүүнд тухайн сонгуульд ашиглах зорилгоор автоматжуулах хэрэгслийн бусад иж бүрдлийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр тогтоож болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.