Jury

Хоёрдугаар бүлэг. Сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх шийдвэр гаргах, түүнийг ашиглах талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль 7 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаарх Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-11-10
Мөрдөж эхэлсэн
2011-11-10
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

7.1.2.энэ хуулийн 7.1.1-д заасан асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооноос тавьсан асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлэж, хэрэгжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг авах;

7.1.3.шаардлагатай хөрөнгө хүч, хүний нөөцийг хууль тогтоомжид зааснаар дайчлан оролцуулах;

7.1.4.шаардлагатай мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.