Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Дампуурлын тухай хууль

Дампуурлын тухай хууль нь 1997-11-20-нд батлагдсан, 39 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 3 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-02.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-11-20
Мөрдөж эхэлсэн
1997-11-20
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ДАМПУУРЛЫН ТУХАЙ

Агуулга

39 зүйл

Хоёрдугаар бүлэг Дампуурлын хэрэг үүсгэх

18 зүйл
  1. 5 дугаар зүйлДампуурлын хэрэг үүсгэх
  2. 6 дугаар зүйлШүүхийн шийдвэрт гомдол гаргах
  3. 7 дугаар зүйлДампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэл, хүсэлтэд тавих шаардлага
  4. 8 дугаар зүйлНэхэмжлэгчдийн хурал
  5. 9 дүгээр зүйлНэхэмжлэгчдийн хурлаас шийдвэр гаргах журам
  6. 10 дугаар зүйлНэхэмжлэгчдийн зөвлөл
  7. 11 дүгээр зүйлХэрэг гүйцэтгэгчийг томилох
  8. 12 дугаар зүйлХэрэг гүйцэтгэгчийн эрх, үүрэг
  9. 13 дугаар зүйлХэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт
  10. 14 дүгээр зүйлХариуцагчийн аж ахуй удирдах болон эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг шилжүүлэх
  11. 15 дугаар зүйлНэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хугацаа
  12. 16 дугаар зүйлЗасгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүсэлт гаргах
  13. 17 дугаар зүйлХуваарилагдах эд хөрөнгө
  14. 18 дугаар зүйлХариуцагчийн эд хөрөнгийг худалдах
  15. 19 дүгээр зүйлХариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл
  16. 20 дугаар зүйлХариуцагчийн гэрээг өөрчлөх, цуцлах
  17. 21 дүгээр зүйлНэхэмжлэгчдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх
  18. 22 дугаар зүйлГэрээ, хэлцлийг цуцлахыг хориглох

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь дампуурлын хэрэг үүсгэх, хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүй аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Дампуурлын тухай хууль тогтоомж

2.1.Дампуурлын тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Дампуурлын хэргийг үүсгэх, хянан шийдвэрлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулагдаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зохицуулна.

2.З.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."нэхэмжлэгч" гэж хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийг;

3.1.2."хариуцагч" гэж тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компаниас бусад төлбөрийн чадваргүй болсон нөхөрлөл, хоршоо, компани, төрийн болон орон нутгийн өмчит компани, хуулийн этгээдийн эрх бүхий төрийн бус байгууллагыг;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ заалтад 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.1.3."өөрийн хөрөнгө" гэж хариуцагчийн үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн үнийн дүнгээс бусдад төлөх нийт зээл, өр төлбөрийг хассан зөрүүг;

3.1.4."хэрэг гүйцэтгэгч" гэж хариуцагчийг татан буулгах, эсхүл дахин хөрөнгөжүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэгч, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаанд хяналт тавих, хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалах эрхтэйгээр нэхэмжлэгчдийн хурлаас санал болгосноор шүүхийн томилсон этгээдийг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.