Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ · ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

Нотариатын тухай хууль

Нотариатын тухай хууль нь 2011-02-10-нд батлагдсан, 59 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 9 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-01-12.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-02-10
Мөрдөж эхэлсэн
2011-02-10
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-08
Албан ёсны нэр
НОТАРИАТЫН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

Агуулга

59 зүйл

Гуравдугаар бүлэг Засгийн газрын гишүүний бүрэн эрх

1 зүйл
  1. 13 дугаар зүйлХууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь нотариатын зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, нотариатчийн эрх зүйн байдлыг тогтоож, нотариатын үйлдэл хийх замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах болон хууль зүйн баталгааг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

2 дугаар зүйл. Нотариатын тухай хууль тогтоомж

2.1.Нотариатын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Нотариатчаар гэрчлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтан баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлэх шийдвэр гаргаж болохгүй.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3 дугаар зүйл. Нотариатын үйл ажиллагааны зарчим

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.1.Нотариатын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.1.хууль дээдлэх;

3.1.2.хараат бус, бие даасан байх;

3.1.3.тэгш эрхийг хангах;

3.1.4.шударга ёсыг сахих;

3.1.5.үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах;

3.1.6.ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллах.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.