Jury

Зургадугаар бүлэг. Нотариатын үйлдэл, нотариатын бүртгэл, хугацаа

Нотариатын тухай хууль 34 дүгээр зүйл. Нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл, түүний агуулга

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-02-10
Мөрдөж эхэлсэн
2011-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-08

34.1.Энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан үйлчлүүлэгч, түүнчлэн бусад оролцогч оролцож байгаа бол нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлнө. Шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд нотариатч тэмдэглэл хөтөлж болно.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана:

34.2.1.үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

34.2.2.нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, орчуулагч /хэлмэрч/ зэрэг бусад оролцогчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, мэргэжил, оршин суугаа газрын хаяг, тэдгээрийн тайлбар, түүнчлэн гэрч, орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулсан үндэслэл;

34.2.3.холбогдох баримт бичгийг танилцуулсан арга хэлбэр, үйл ажиллагааны үр дүн, дэс дараалал;

34.2.4.нотариатчийн албан тушаал, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

34.2.5.баримт бичгийг үйлдсэн он, сар, өдөр, цаг, минут.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.