Jury

Гуравдугаар бүлэг. Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Нотариатын тухай хууль 13 дугаар зүйл. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-02-10
Мөрдөж эхэлсэн
2011-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-08

13.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн нотариатын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, заавар, аргачлал батлах;

13.1.2.нотариатын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нотариатчийн үйл ажиллагаанд хяналт тавих;

13.1.3.нотариатчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих;

13.1.4.нотариатчийн мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах;

13.1.5.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

13.1.6.нотариатчдын нэгдсэн бүртгэл хөтлөх;

13.1.7.энэ хуулийн 16.2, 16.3-т заасан үүрэг гүйцэтгэгчийг сургах, давтан сургах ажлыг зохион байгуулах;

13.1.8.нотариатчдын үйл ажиллагаанд судалгаа, дүгнэлт хийх, дүгнэлтийг үндэслэн холбогдох арга хэмжээ авах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13.1.9.хуульд заасан бусад.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг Танхимаар гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлж болно.

/Энэ бүлгийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хуулийн7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.17 дахь заалт

    ЗаалтЭх бичвэр4

  2. Заавар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.