Jury

Хоёрдугаар бүлэг. Нотариатын үйлдэл хийх хэл, тамга, баталгааны тэмдэг, баримт, үйлчилгээний хөлс, зардал

Нотариатын тухай хууль 10 дугаар зүйл. Нотариатчийн тамга, баталгааны тэмдэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-02-10
Мөрдөж эхэлсэн
2011-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-08

10.1.Нотариатч тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

10.2.Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг хэрэглэнэ.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.3.Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан нь нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэхдээ тухайн дипломат төлөөлөгчийн газрын тамга, тэмдгийг хэрэглэнэ.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.