Jury

Тавдугаар бүлэг. Нотариатчийн тангараг, эрх, үүрэг, баталгаа

Нотариатын тухай хууль 22¹ дүгээр зүйл. Хууль зүйн үргэлжилсэн сургалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-02-10
Мөрдөж эхэлсэн
2011-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-08

/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

22¹.1.Нотариатч нь холбогдох хууль тогтоомж, журам, зааварт заасан үргэлжилсэн сургалтад хамрагдаж, жил тутам сургалтын тогтоосон багц цагийг хангана.

22¹.2.Үргэлжилсэн сургалт нь нотариатчийн мэдлэг, мэргэшлийн түвшин, ур чадварыг эрх зүйн онолын орчин үеийн чиг хандлага, хууль тогтоомжийн шинэчлэл, шүүн таслах ажиллагааны практик судлах шаардлагад нийцүүлэн тогтмол дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, шударга, хараат бус үйл ажиллагааг хэвшүүлэхэд чиглэнэ.

22¹.3.Үргэлжилсэн сургалт, багц цагийг тооцох асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Танхим зохион байгуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.