Jury

Тавдугаар бүлэг. Нотариатчийн тангараг, эрх, үүрэг, баталгаа

Нотариатын тухай хууль 22 дугаар зүйл. Нотариатын мэргэжлийн нууц

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-02-10
Мөрдөж эхэлсэн
2011-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-08

22.1.Нотариатч төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах асуудлаар нотариатын үйлдэл хийж байгаа бол тэдгээрийн нууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хамгаална.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.2.Нотариатын үйл ажиллагаа дуусгавар болсон ч нууцыг хадгалах үүрэг хэвээр хадгалагдана.

22.3.Албан үүргээ гүйцэтгэх явцдаа нотариатын үйлдлийн нууцыг мэдсэн бусад этгээдэд энэ хуулийн 22.1, 22.2 дахь хэсэг нэгэн адил хамаарна.

22.4.Нотариатч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу мэдээлэх үүргээ биелүүлснийг нотариатын мэргэжлийн болон үйлчлүүлэгчийн нууц задруулсан гэж үзэхгүй.

/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.