Jury

Дөрөвдүгээр бүлэг. Нотариатчийг сонгон шалгаруулах, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох

Нотариатын тухай хууль 19¹ дүгээр зүйл. Нотариатчийн тамга, баримт бичиг хүлээлгэн өгөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-02-10
Мөрдөж эхэлсэн
2011-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-08

/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

19¹.1.Нотариатч нь нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл түдгэлзүүлсэн, хүчингүй болсон, дуусгавар болсон тохиолдолд тамга, баталгааны тэмдэг, баримт бичиг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг харьяалах салбар, эсхүл Танхимд хүлээлгэн өгнө.

19¹.2.Танхим, түүний салбар тамга, баталгааны тэмдэг, баримт бичиг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг хүлээн авах ажлыг зохион байгуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох бусад байгууллагад хандан шийдвэрлүүлж болно.

19¹.3.Энэ хуулийн 19¹.1-д заасныг зөрчсөн бол тамга, баталгааны тэмдэг, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болсон болон дуусгавар болсныг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Танхим нийтэд мэдээлж, холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.