Jury

Дөрөвдүгээр бүлэг. Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгчийн эрх, үүрэг

Зар сурталчилгааны тухай хууль 23 дугаар зүйл. Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд хувь хүн, хуулийн этгээдийн оролцоо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-05-30
Мөрдөж эхэлсэн
2002-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

23.1.Зар сурталчилгаанд хувь хүн, түүний нэр, алдар хүнд, амьдрал ахуй, эд хөрөнгө, уран бүтээлийг үзүүлэх, дүрслэх, хэлсэн үгнээс нь ишлэл татах болон бусад хэлбэрээр ашиглахдаа тухайн хүн, эсхүл өв залгамжлагч, эрх залгамжлагчийн зөвшөөрлийг урьдчилан авна.

23.2.Нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл, бүтээгдэхүүн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад энэ хуулийн 23.1-дэх хэсгийн заалт нэгэн адил хамаарна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.